ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Барак Обама нар СДЗ-ийг хорогдуулахад тавих хяналтын механизмийг энгийн бөгөөд бага зардлаар хийхээр тохиролцлоо. Сингапурт болсон АНДЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр 2 орны ерөнхийлөгчид уулзсны дараа ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров энэ тухай сэтгүүлчидэд мэдэгдлээ. Оны сүүлчээр Орос, АНУ 2 гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа СДЗ-ийн тухай гэрээнээс гадна ираны асуудлыг бас хэлэлцлээ. Орос, АНУ хоёр цөмийн хөтөлбөрийнхөө талаар үүргээ биелүүлэхийг Иран улсаас шаардана гэж Дмитрий Медведев мэдэгдээд хэрвээ тэд үүнийг хийхгүй бол еөөр арга хэрэгсэл хэргэлнэ гэлээ. Орос АНУ-ын харилцааны «дахин ачаалал» үр дүнгээ өгч байна гэж Барак Обама тэмдэглэлээ.