АНДЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын еренхийлегч Дмитрий Медведев хэд хэдэн улсын төрийн тэргүүнүүдтэй албан бус уулзалт хийлээ. 12-р сард Копенгагенд болох цаг уурын өөрчлөлтийн талаар хийх бага хуралд бэлтгэх асуудлыг хэлэлцэх нь уулзалтуудын гол сэдэв байлаа. Харьцангуй шинэ гэрээний талаарх хэлэлцээр нилээд хүнд байдалд болж байна гэж ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович мэдээллээ. Ирээдүйн гэрээний хууль эрхийн деталуудийг Копенгагенд зохицуулж чадахгүй гэж улсуудын төрийн тэргүүнүүд узэж байна. Баримт бичгийн улс төрийн заавал биелүүлэх хэсгийг тогтоосноор хязгаарлагдах байх гэж тэд үзэж байна. Харин хуульчид дараа нь түүнийг хууль эрхийн хэм хэмжээнд нь оруулж өгөх ёстой. Уулзалтын төгсгөлд Дмитрий Медведев үг хэлж, улс төрийн зөшилцөөнийг бий болгох шаардлагатай гэлээ. 2010-2011 оны бүхнийг хамарсан баримт бичгийн бэлтгэл ажил хэрхэн явагдахыг мэдэх нь чухал гэж оросын ерөнхийлөгч тэмдэглэлээ. Үүний тулд «замын картыг» бий болгож түүний дагуу ажиллах ёстой гэж ОДХ радиогийн сурвалжлагч мэдээллээ.