Иран улсад ураныхаа нөөцийн зарим хэсгийг Түркийн нутаг дэвсгэртээ хадгалахыг төр засаг нь, санал болголоо. МАГАТЭ-ийн удирдлага Анкарагийн энэ саналыг дэмжиж байна. Тегеран анх төлөвлөсний дагуу уранаа Орос улсад баяжуулахаас татгалзсны дараа Иран сайн харилцаатай байдаг Түркийн вариантыг авч үзсэн билээ. Иран улсыг бага зэрэг баяжуулсан уранаа гадаад оронд гүйцээж баяжуулахыг олон улсын хамтын нөхөрлөл санал болгож байгаа.Энэ нь Тегеранд байгаа цөмийн түүхий эдийг, цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд ашиглахгүй гэдэгт дэлхийн улсууд итгэлтэй байх боломжийг олгох болно.