АНДЭЗХАБ-ийн тэргүүнүүд, эдийн засгийн хөгжил болон ядуурлыг бууруулах талаар урьд нь аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын «хорийн» уулзалтаар хүлээсэн үүргийг өөртөө хүлээхээр шийдлээ. Сингапурт болсон АНДЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан тунхаглалд энэ тухай өгүүлжээ. Янз бүрийн шүүмжийг даван туулахын тулд авсан арга хэмжээ эдийн засгийг эрүүлжүүлэх үндэс суурийг тавьж өгсөн, одоо эдийн засгийн бат бэх байдал бүрэн сэргэх хүртэл эдийн засгийг урамшуулах хэрэгтэй. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийг хүчтэй болгох хөгжлийн удаан хугацааны иж бүрэн стратегийг 2010-н онд батлана гэж амлалаа. АНДЭЗХАБ-ийн тэргүүнүүд худалдааны шинэ саад тотгор бий болгохоос татгалзах, 2010-н онд ДХБ-ийн талаарх хэлэлцээрийн Дохийн үе шатыг дуусгах зорилттой байгаагаа батлан илэрхийллээ.Хүн амын эмзэг хэсэгт дэмжлэг үзүүлэх, бага, дунд бизнесийг хөгжүүлнэ гэдгээ тэд амаллаа. Тунхаглалыг дээд хэмжээний уулзалтын эзэн Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун уншиж танилцууллаа гэж манай сурвалжлагч мэдээллээ