50 кг баяжуулсан уран байхад ердийн пинд өдрийн дотор дэлбэрэх хэрэгсэл хийх боломжтой. Цөмийн терроризмын тухай шуугиан дэгдээсэн ном бичсэн португалийн нэрд гарсан зохиолч Жозе Родригеш душ Сантуш ийм байр суурь илэрхийлэв. Душ Сантуш Тагнуулын удирдах газрын шинжээчдийн үнэлгээ, Аль-Каида бүлгийн зэвсэгт этгээд асантай хийсэн ярилцлагаас иш татсан байна. Португалийн зохиолчийн таамагтай санал нийлж болох уу? Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Виктор Надеин-Раевский “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийм байр суурь илэрхийлэв. Цөмийн зэвсэг террористууд, энэ мэт хүмүүсийн гарт орвол хүн төрлөхтөнд аюултай, мөхлийн үзэгдэл гэж би хэлэх байна. Атом эсвэл цөмийн бөмбөг бус зүгээр задардаг материал террористуудын гарт орвол дэлхийн хэмжээний эмгэнэлийн эхлэл болно. Тиймээс португалийн зохиолч, улс төрч, энгийн хүмүүс түгшиж байгаатай би санал нэг байна. Цөмийн зэвсэг хэзээ, хаана террористуудын гарт орох боломжтой вэ? гэдэг нь асуултын гол юм. Эхний асуултанд одоо хариулахад хүнд юм. Хоёрдугаар асуултын тухайд олонх шинжээч нэг саналтай байна. Ялангуяа Пакистанд. Улс орны тогтворгүй байдал, мөн террорист бүлэглэлийн идэвхжлээс үүдэн тэд дүгнэлт хийж байна. Террористууд пакистаны цөмийн объектад нэг бус удаа халдахаар завджээ. Пакистаны зарим эрдэмтэн цөмийн нууцыг Аль-Каида бүлэгт задалсан тохиолдол бий. Мэдээж хэрэг пакистаны цөмийн объект хамгаалалтанд байдаг. Террористууд хамгаалалтын найдвартай системд завсар зай гарахыг тууштай хайж, олдгийг бид мэдэнэ. Душ Сантушийн тавьсан бас нэг асуулт байна: Цөмийн зэвсэгтэй болохыг чармайж байгаа террористууд буюу тулгуур үзэлтнүүд гэж хэн бэ? Тэд юунд захирагддаг вэ? Коран судрыг баримталдаг. Үүнд “үнэнч бус” хүмүүсийг устгаж, хүчирхийлэхийг уриалсан байдаг. Тулгуур үзэлтнүүд Коран судрын энэ зүйлийг ягштал мөрддөг гэж португалийн зохиолч үзэж байна. Би энэ тайлбарыг нэлээд товч гэж хэлэх байна. Тулгуур үзэл, терроризмын үндэс суурь дараах агуулгатай. Амьдралынх нь хэв маяг, зан заншил уламжлалд харь зүйлийг тулгах өрнөдийнхний оролдлогыг үгүйсгэсэн олонх лалын шашинтан шударга бус хэмээн үздэг өнөөгийн дэлхийн ертөнцийн тогтолцоог эсэргүүцсэн уур амьсгал лалын ертөнцөд байна. Лалын шашинтан жишээлбэл хүнийг үзэн ядах лалын шашинд үл нийцэх өнгө аяс оруулахад дургүйцдэг. Иракт АНУ цөмрөн орсон гэх мэт үйлдэл юм. Террористууд эсэргүүцсэн уур амьсгалд түшиглэн үзэл санаагаа сурталчилан ухуулах, хань хамсаатнуудаа элсүүлдэг. Террорист үйл ажиллагаа тухайлбал цөмийн зэвсэгтэй болох оролдлогоо дэлхийг хамарсан халифат хэмээн нэрлэдэг шударга ёс тогтоох үзэл санаагаар зөвтгөдөг. Бүтэшгүй санаа гэдэг нь ойлгомжтой. Үнэн хэрэгтээ террористууд засгийн эрхэнд гарахыг эрмэлзэж байгаа юм. Тэдний үйлдэл лалын шашинтнуудад хор уршиг тарьж байна. 
Та бүхэн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Виктор Надеин-Раевский “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагыг сонслоо.