Аль-Каида бүлэг 2001 оны 9-р сарын 11-нд Нью-Йорк, Вашингтонд үйлдсэн алан хядах ажиллагаа шиг үйлдлийг дахин давтах уу? Аль-Каида бүлэг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн байнга ярьж байгаа америкийн дээгүүр тушаалын албаны хүмүүс тус бүлэг ийм үйлдэл хийж магадгүй хэмээн үзэж байгаа бололтой. Тэд Аль-Каида бүлэг болон тус бүлгийн тэргүүн Бен-Ладеныг өршөөлгүй тэмцэл явуулах шаардлагатай номер нэг дайсан хэмээн нэрлэжээ. АНУ Аль-Каида бүлэгт хэрхэн хандаж байгаа талаар өөр байр суурь байна. Тухайлбал Пакистаны “Дэ фронтиер Пост” сонин хэд хэдэн сонирхолтой нөхцөл байдалд анхаарал хандуулжээ. Тус сонин 2001 оны 9-р сарын 11-нд болсон алан хядах ажиллагааг Америкийн нисэх хүчний сургалтын байранд бэлтгэсэн террориристууд үйлдсэн тухай сануулжээ. Харин АНУ-ын тагнуулын хүчтэй аппарат энэ талаар ямар ч ойлголтгүй байлаа. АНУ Бен-Ладеныг нэг номер дайсан хэмээн зарласан ч, түүнийг үхсэн, амьд хамаагүй баривчлах үүрэгтэй тусгай анги нэгтгэлийн үйл ажиллагааг 2005 онд зогсоосон гэж сонинд үргэлжлүүлэн бичсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны ярьж байгаачлан хэрэв америкийн тагнуул Бен-Ладены Пакистанд байгаа газрыг яг таг мэдэж байгаа юм бол нисэгчгүй нисэх аппарат ашиглан үе үе халдахдаа яагаад түүнийг устгаагүй юм бэ? хэмэн тус сонин төгсгөлд нь тэмдэглэжээ. Үнэхээр яагаад? Америкийн тагнуул 2001 оны 9-р сарын 11-нд үйлдэхээр зэхэж байсан алан хядах ажиллагааны талаар үнэхээр юу ч мэдээгүй гэж үү? АНУ Аль-Каида бүлэгт хандаж байгаа талаар бусад ажиглагч ямар бодолтой байна вэ? Оросын шинжээч Владимир Сотников “Оросын дуу хоолой” радиод ийн ярилцлага өгсөн юм.  Америкчүүд Аль-Каида бүлэгт үнэхээр хоёр нүүртэй хандаж байна гэсэн байр суурийг би дэмжиж байна. Афганистан, Пакистанд ч ялгаагүй хоёр нүүртэй хандаж байна. АНУ Афганистанд цөмрөн орох үеэр буюу 2001 онд ийм байдал үүссэн. Америкийн удирдлагын тодорхой хэсэгт байнга ямар нэг аюул нүүрлэж буй Аль-Каида мэтийн бүлэг байх нь ашигтай юм шиг надад санагдаж байна. АНУ-ын Төрийн Департамент, цэргийн яамд энэ бүлгийн эсрэг тэмцлийг дорвитой санхүүжүүлэхийг байнга хүсч байгаагаар үүнийг тайлбарлаж болно. Ямар учраас Афганистаны дайн сунжирсныг үүгээр тайлбарлаж болно. Бид Бен-Ладеныг барьж байгаа, баримт байсан, тэр амьд байсан тул түүнийг барих, Аль-Каида бүлгийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх шаардлагатай гэнэ. Эцэст нь Афпак /афганистан, пакистан/ хэмээн нэрлэж байгаа бүс нутагт АНУ цэргээ байрлуулснаар террористуудын зүгээс аюул нүүрлэж байна. Америкчүүд устгаж эс чадсан ч, энэ бүс нутагт Бен-Ладен тэргүүтэй Аль-Каида бүлгийн үйл ажиллагааг аль хэдийнэ дорвитой хязгаарлаж чадах байсан гэж би бодож байна. Владимир Сотниковт өөр нэг асуулт тавилаа: АНУ-ын Тагнуулын удирдах газар Афганистанд зөвлөлтийн цэргийн эсрэг тэмцэж байсан жилүүдэд Аль-Каида бүлгийн өлгий байсан төдийгүй одоо ч, энэ байгууллагатай харилцаатай байгаа гэж олон ажиглагч яридаг. Та энэ байр суурьтай санал нэг байна уу? 2001 оны 9-р сарын 11-ий аймшигт алан хядах ажиллагааны дараа үүнийг зохион байгуулагчийн талаар янз бүрийн хувилбар байсныг санах хэрэгтэй. Америкийн тусгай албад Аль-Каида бүлэгтэй үгсэж энэ алан хядах ажиллагааг үйлдсэн гэх гайхалтай хувилбар ч байсан. Би энэ байр суурьтай санал нийлэхгүй байна. ТУГ-ын бие даасан салбар Аль-Каида бүлгийн зарим үүртэй нууц харилцаатай байж болно. Америкийн нийгмийг байнга айдас хүйдэст автуулж, Афпак-ийн бүс нутагт америкийн цэргийг нэмэгдүүлэх шалтаг олохын тулд шүү дээ. Та бүхэн оросын шинжээч Владимир Сотниковын “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагыг сонслоо.