Оросын тамирчин Владимир Крамник Москва хотноо болж байгаа “Михаил Талийн дурсгалд” шатарын супер тэмцээнд дангаараа манлайлж байна. Оросын тамирчин найман үе тоглож, 5,5 оноо авсан байна. Тэрээр дэлхийн одоогийн авара Вишванатана Анандаас хагас оноогоор илүү байна. Энэ үр дүнг таахад хялбар байсан гэж мэргэжилтнүүд ярьж байна. Крамник дэлхийн аварга цолын төлөө тоглох эрх дахин авахын тулд Олон улсын шатрын холбооны үнэлгээгээ дээшлүүлэх бодолтой байна. Тэрээр одоо энэ үнэлгээгээр тавдугаар байрт орж байна. Харин Ананд шатарын “титмийн” төлөө өрсөлдөж байгаа Болгарын шатарчин Веселин Топаловтай тоглоход бэлтгэж, шатарын потенциалаа бүрэн нээхийг бодохгүй байна.