Найруулагч Сергей Соловьевын “Анна Каренина” киногоор баасан гаригт Нью-Йорк хотод оросын ес дэх кино долоо хоногийг нээлээ. АНУ-ын томоохон хотод оросын киночдын шинэ бүтээлийг намар танилцуулдаг уламжлалтай энэ долоо хоног 11-р сарын 22 хүртэл үргэлжилнэ. Кино долоо хоногийн хүрээнд америкийн үзэгчдэд 11 уран сайхны кино, нэг баримтат кино үзүүлнэ. Оросын кино урлагийг америкийн үзэгчдэд улам ойлгомжтой болгохын тулд энэ жил киноноос гадна дугуй ширээний уулзалт зохион байгуулна. “Хаан” шинэ киногоо танилцуулах оросын найруулагчдын нэг Павел Лунгин ирэх даваа гаригт болох дугуй ширээний уулзалтад оролцоно.