АНУ-ын гарамгай жаз хөгжимчин, хөгжмийн “Грэмми” шагналыг 8 удаа хүртсэн Жорж Бенсон өнөөдөр Москва хотод шинэ цомгоо танилцуулж байна. Улсын Кремлийн ордонд дэлхий дахинд алдаршсан гитарчин, дуучны концерт болно. Оросын хөгжмийн энэ жанрыг сонирхогчид уран бүтээлийг нь сайн мэддэг америкийн жаз хөгжимчин орос улсын нийслэлд дөрөв дэх удаа тоглох гэж байна. Москвагийн соёлын амьдралд болж буй чухал үйл явдал концертын хөтөлбөрт хөгжмийн зохиолчийн шилдэг бүтээл багтжээ. Оросын саксофончин Алекс Новиков америкийн хөгжимчинтэй тайзнаа анх удаа тоглоно. Тэрээр Москвагийн “Эрмитаж” театрын Олег Лундстремийн найрал хөгжимд ажиллаж байсан юм. Оросын хөгжимчний урын санд сонгодог жаз хөгжим, латин, техно, жаз-рок, соул чиглэлийн бүтээл бий.