Босни болон Герцеговины бүрэлдэхүүнд Сербийн бүгд найрамдах улсын ерөнхий сайд Милорад Додик тус бүгд найрамдах улсыг Европын Холбоонд интеграцчилах үйл явцыг хориглохын тулд улс орны үндсэн хуульд 8 өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Тэрээр Европын парламентын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийсний дараа Баня Лукед ийнхүү мэдэгдсэн байна. Босни болон Герцеговины гадаад бодлогын тэргүүн зэргийн гол зорилт нь Европын Холбоонд элсэх явдал юм. Өрнөдийн орнууд тус бүгд найрамдах улсын эрх баригчдаас улс орныг төвлөн удирдахад чиглэсэн шинэчлэл хийхийг шаардаж байна. Одоо Босни болон Герцеговин бие даасан хоёр хэсгээс бүрдэж байна. Нэг засгийн газар, тэргүүлэгчдийн газартай Лалын шашинт хорватын Холбооны улс, Сербийн бүгд найрамдах улс юм. 1992-1995 оны дайныг эцэслэсэн Дейтоны энхийн гэрээгээр ийм тогтолцоотой болжээ.