Олон улсын хэмжээнд хамтран ажилласны дүнд дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлын сөрөг үр дагаврыг даван туулах боломжтой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Сингапур хотод болж байгаа АНЭХБ-ын дээд хэмжээний уулзалтад ийнхүү мэдэгдэв.  Дэлхийн эдийн засгийн байдлыг үнэлэхдээ илүү аядуу хандахыг ажил нэгт нөхөддөө тэрээр уриаллаа. Сүүлийн үед янз бүрийн орны эдийн засагт уналтаас гарч, тогтворжих шинж тэмдэг ажиглагдаж байна. Макро эдийн засгийн үзүүлэлт эдийн засгийн идэвх сэргэж, санхүүгийн салбар сайжирч байгааг харуулж байна. Энэ нь өөдрөгөөр үнэлэх эрх олгожээ. Дэлхийн эдийн засаг бүрэн сэргэж байгаа тухай ярихад эрт байна. Шинэ нөхцөлд дасан зохицох үе ирээд байна. Олон таамгийг үл харгалзан энэ үеийн дараа юу болохыг хэн ч мэдэхгүй байна.  Олон орон хямарлын эсрэг арга хэмжээ авсны дүнд дэлхийн ДНБ-ийн эрчимтэй уналтыг таслан зогсоосон гэж Д.Медведев тэмдэглэв. Юуны түрүүнд санхүү, мөнгөний шинжтэй арга хэмжээ авсны дүнд үүнийг таслан зогсоосон. Энэ хөтөлбөрийг урт хугацаанд хэрэгжүүлэхээр тооцоогүй тул ихэнх оронд төсвийн алдагдал, улсын өр ихсэх шалтаг болсон. Питтсбургт 9-р сард болсон их хорийн дээд хэмжээний уулзалтаар энэ сэдвийг хөндсөн юм. Тэр үед дээд хэмжээний уулзалтад оролцогчид дэлхийн эдийн засаг сэргэх үйл явц илүү тогтвортой болох үед хямарлын эсрэг хөтөлбөрийг хумих хэрэгтэй хэмээн тохиролцсон юм. Цагаас урьд эсвэл хожимдсон үйлдлийн эрсдэлээс сэргийлэх “хямарлаас гарах стратегийн” урьдаас уялдуулсан зарчимд тулгуурлан үүнийг хийх ёстой гэдэгт орос улсын ерөнхийлөгч итгэлтэй байна. Үүнтэй холбогдуулан Д.Медведев үндэсний макро эдийн засгийн бодлогыг уялдуулах ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм.  Энэ удаагийн хямарал янз бүрийн орны эдийн засаг дээд зэргээр харилцан хамааралтай болохыг харууллаа. Тиймээс бие даасан орны санхүүгийн системийн байдал, дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хянаж, тогтмол мониторинг хийх нь онцгой ач холбогдолтой юм. Нөхцөл байдалд зохих ёсоор, алагчлалгүй дүн шинжилгээ хийх ёстой. Хямарлын нөхцөлд улс орон ийм мэдээлэл авч, өөрийн ололт амжилт төдийгүй түншүүдийн үйл ажиллагааг дүгнэх эрхтэй юм. Учир нь өнөөдөр бүгд ухаараад байгаа бусад орны эдийн засгийн алдаанаас бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ талаар болж болох тул дээрх мэдээллийг авах эрхтэй. Хямарал олон оронд тэр дундаа Орос улсад хүчтэй цохилт болсон гэж Д.Медведев тэмдэглэсэн юм. Хямарлын эсрэг арга хэмжээний ачаар улс орны байдлыг тогтворжуулсан. Үүний зэрэгцээ дотоодын бизнесийг хамгаалах арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлэх ёстой. ОХУ-ын ерөнхийлөгч АНЭХБ-ын дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ Орос улс ялангуяа хямарлын нөхцөлд дотоодын бизнесийг хамгаалах бодлогын хор уршгийг мэдэрч байгааг тэмдэглээд, Сингапурт болж байгаа уулзалтад оролцогч бүх улсыг дурын салбарт дотоодын бизнесийг хамгаалах бодлого хэрэгжүүлэхээс зайлсхийхийг уриаллаа. Энэ удаагийн хямарлаас гарах чухал хүчин зүйл нь олон улсын худалдааг сэргээх явдал хэмээн Д.Медведев хэллээ. Үүний тусламжтайгаар нийгмийн зорилтыг амжилттай шийдэж, ядууралтай тэмцэх боломжтой. Хөгжиж байгаа орон олон улсын зах зээлд нэвтрэх боломж нь цаашдын эрчимтэй өсөлтийн үндэс хэмээн Д.Медведев итгэлтэй байна. Үүний зэрэгцээ худалдааг хөгжүүлэхэд саад болж байгаа дотоодын саад тотгорыг арилгаж, худалдаа болон санхүүгийн дэд бүтэц, гаалийн албадын ажлыг зохицуулах стандарт, зарчмыг сайжруулах шаардлагатай байна. Үндэсний зах зээлийн онцлог тухайлбал хэмжээ, бүтэц, хөгжлийн түвшин, мөн бизнес эрхэлэх тогтсон дүрэм зэргийг харгалзавал энэ механизмыг сайжруулахад урт хугацаанд нөр их ажиллах хэрэгтэй. Үүний зэрэгцээ Орос улсын ерөнхийлөгч АНЭХБ-ын форумын үеэр баталсан шийдвэр нь тэнцвэртэй, тогтвортой, бүх талыг хамарсан, аюулгүй эдийн засгийн өсөлтийг хангахад үр нөлөөтэй хувь нэмэр оруулж байна. Хямарлын нөхцөлд янз бүрийн орнууд уялдаатай үйл ажиллагаагаар өөдрөгөөр ажиллах боломжтой байна.