НҮБ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар 11-р сарын 14-ий өдөр хуанлид чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдөр хэмээн тэмдэглэх болжээ. Инсулинийг нээсэн хүмүүсийн нэг, эмч физиологич Фредерик Бантинг 1891 оны энэ өдөр төрсөн юм. Түүний гавьяаг үнэлэн энэ өдрийг чихрийн шижинтэй тэмцэх өдөр хэмээн зарлажээ. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар 2030 онд дэлхийд чихрийн шижнээр өвдсөн хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэж, 435 сая болж, дэлхийн эдийн засагт учрах хохирлын хэмжээ хагас тэрбум долларт хүрч магадгүй байна. Орос улсад чихрийн шижин өвчний 3 сая гаруй тохиолдлыг бүртгэжээ. Амьдрал дээр өвчтэй хүмүүсийн тоо гурав дахин их байгаа хэмээн дотоодын шинжээчид үзэж байна. Оросын эмч нар олон нийтийн анхаарлыг чихрийн шижин өвчин туссан хүүхдийн тоо нэмэгдэж байгаад хандуулж байна. Таргалах, хөдөлгөөн дутах, буруу хооллох зэрэгээс өвчин үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал чихэрлэг, хийжүүлсэн ундаа, түргэн боловсруулсан хүнс их хэмжээгээр хэрэглэснээс өвчин тусч байна. Эрүүл хоол хүнс хэрэглэж заншсанаар чихрийн шижин өвчнийг бууруулна гэж Орос улсын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдэв.