Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дурын салбарт дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах бодлогоос татгалзах шаардлагатай хэмээн мэдэгдэв. Тэрээр Сингапурт болж байгаа АНЭХБ-ын дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ дотоодын бизнесийг дэмжих арга хэмжээ богино хугацааны шинжтэй хэмээн мэдэгдсэн юм. Дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах бодлого ялангуяа хямарлын нөхцөлд нэн хор уршигтай болохыг Орос улс мэдэрч байна гэж тэр тэмдэглсэн юм. АНЭХБ-ын орнууд санхүүгийн бодлого төдийгүй нийгмийн зорилт тэр дундаа хөдөлмөрийн зах зээлийн асуудлыг шийдэхэд үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай байна гэж Д.Медведев хэллээ.