Орос улсад санхүүгийн төвийг таван жилээр байгуулах боломжтой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНЭХБ-ын дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ дурдсан санхүүгийн төв байгуулах хугацааны тухайд Гадаад эдийн засгийн банкны тэргүүн Владимир Дмитриев өнөөдөр Сингапурт ийнхүү мэдэгдэв. Орос улсад санхүүгийн төв байгуулах ажил ойрын үед идэвхжинэ хэмээн орос улсын төрийн тэргүүн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Орос улс дэлхийн санхүүгийн хүчирхэг төвүүдийн нэг болох ёстой гэж тэр тэмдэглэв.