НАСА америкийн сансрын агентлагийн мэргэжилтнүүд сарны түнэр хэсгийн нэг цараас нэлээд хэмжээний усны нөөц илрүүлжээ. Аравдугаар сарын эхэнд НАСА нэг зондын тусламжтайгаар дэлхийн дагуулын гадаргууг судалсан байна. Эхлээд сарны гадаргууд зондын пуужин тээгчийг буулгаад, боссон тоост үүлний талаар мэдээлэл цуглуулсны дараа зондыг мөн суулгажээ. Мэдээлэлд урьдчилан дүн шинжилгээ хийхэд саран дээр мөс байна. Хэрэв саран дээр усны нөөц хангалттай байвал дэлхийн дагуулын гадаргууд барихаар төлөвлөж байгаа судалгааны станцад ажиллах хүмүүст дөхөмтэй юм.