Ром хотноо Европын Холбооны үндсэн хуулийг орлох баримт бичиг болох Лиссабоны гэрээг батлах үйл явц дуусч байна. Чехийн засгийн газрын тэргүүн Ян Фишер хадгалагч улс орон болох Италийн Гадаад хэргийн яаманд баримт бичгийг хадагуулахаар шилжүүллээ. Европын Холбооны 27 орноос Чехи Европын Холбоог шинэчлэх гэрээнд хамгийн сүүлд гарын үсэг зурсан юм. Европын Холбооны орнуудын удирдагчид 2007 онд Португалийн нийслэл Лиссабонд гарын үсэг зурсан баримт бичигт Европын Зөвлөлийн байнгын даргын албан тушаал бий болжээ. Европын Холбооны удирдагчид энэ албан тушаалд нэр дэвшигчийг 2,5 жилийн хугацаатай сонгох юм. Мөн энэ албан тушаалд байгаа хүнийг хоёр дахь удаа улиран сонгогдох боломжтой аж.