Орос улсын удирдлагын 2010 оны гол зорилт эдийн засгийг шинэчлэх, инновацийн хөгжил хэвээр байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев “Дэ экономист” сэтгүүлийн жил тутмын хавсралтад нийтэлсэн “шилжилтийн үед Орос улсын гүйцэтгэх үүрэг” нийтлэлд энэ тухай мэдэгджээ. Түүний хэлснээр одоо Орос улсын тэргүүн зэргийн зорилт нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг дахин хангах явдал юм. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд Орос улс урьдын адил гадаадаас их хэмжээний шинэ тоног төхөөрөмж, технологи худалдан авна. Орос улс дэлхийн худалдааны системийн нэг хэсэг байхыг эрмэлзэж, түншүүдтэй тогтоосон харилцааг илүү өндөр түвшинд гаргах бодолтой байна. Энэ нь юуны түрүүнд эрчим хүчний аюулгүй байдлын асуудалд хамаатай. Орос улс эрчим хүч болон бусад эх үүсвэрийг дэлхийн зах зээлд найдвартай нийлүүлэгч хэвээр байна гэж ерөнхийлөгч хэллээ.