Орос улс, Европт томоохонд ордог Саяно-Шушены усан цахилгаан станцад 8-р сарын 17-нд эвдэрсэн дэд бүтцийг засварчид ажиллууллаа. Станцын холбоо, суваг, халаагуур, цахилгаан дамжуулах аппаратыг засчээ. Одоо 12-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн ноцтой эвдэрч сүйдээгүй 6 дахь гидроагрегатыг шалгаж байна. Энэ ашиглалтад орвол Енисей голын хашлагад шаардлагатай хэмжээний ус орж эхлэх юм. Ослын улмаас машины танхимд ус цутгаж, станцын бараг бүх 10 усан агрегат эвдэрсэн юм. Ослын улмаас 75 хүн амь насаа алджээ. Усан цахилгаан станцыг 5 жил засч янзлахаар төлөвлөж байна. Үүнд 40 тэрбум рубль зарцуулна.