Японы нэрд гарсан парламентын гишүүн, Гадаад хэргийн асуудал эрхэлсэн комиссийн дарга Өмнөд Курилд Орос улстай эдийн засгийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Сингапурт 11-р сарын 14-15-нд болох АНЭХБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох хоёр орны удирдагчдын уулзалтын өмнө Мунэо Сузуки сэтгүүлчидтэй уулзахдаа, түүний байр суурийг ерөнхий сайд Юкио Хатояма дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Токио өнөө хир Өмнөд Курилтай эдийн засгийн дурын холбоо тогтоохын эсрэг байсан юм. Учир нь ийнхүү холбоо тогтоосноор Орос улсын тус арал дахь тусгаар тогтнолыг батална хэмээн эмээж байсан юм. Москва Курилын аралд хоёр талын ашиг сонирхолд нийцэх хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Алексей Бородавкин 10-р сарын эцэст мэдэгдсэн билээ.