Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр болох гэж байгааг Москва сайшааж, Европын Холбоог шинэчилснээр Орос улс болон Европын Холбооны яриа хэлэлцээний үр дүнг дээшлүүлнэ гэж найдаж байна. Лиссабоны гэрээг батлах үйл явц дуусч байх үед буюу Европын Холбооны хувьд өөрчлөлт болж байх тэр мөчид Орос-Европын Холбооны дээд хэмжээний уулзалт 11-р сарын 18-нд Стокгольм хотод болно гэж Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько тэмдэглэв. Европын Холбооны түншүүдтэй хийх хэлэлцээнд үүсч байгаа бэрхшээлийг Москва гүнзгийрүүлэхгүй гэж Приходько тэмдэглэв. Улс төржүүлэх, санал зөрөлдөөний нэг нь бусад сэдвээр хамтран ажиллахад нөлөөлөхөөр байсан ч, бид дурын асуудлыг хэлэлцэнэ гэж Ерөнхийлөгчийн туслах мэдэгдэв.