Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн тангараг өргөх ёслолд Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос улсыг төлөөлөх тухай Москвад зарлав. Ёслол 11-р сарын 19-нд Кабул хотод болно. 8-р сарын 20-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Карзай хоёр дахь удаа улиран сонгогдсон юм.