Орос, АНУ Стратегийн давшилтын зэвсэг /СДЗ-2/ хязгаарлаж, хорогдуулах шинэ гэрээ боловсруулах, зэвсэглэлд хяналт тавих асуудлаарх яриа хэлэлцээнд нэлээд ахиц гаргалаа. Швейцари дахь НҮБ-ын салбарын дэргэдэх АНУ-ын төлөөлөгчийн газар энэ мэдэгдлийг тараажээ. Орос-америкийн СДЗ-2 гэрээний асуудлаарх найм дахь удаагийн яриа хэлэлцээ 11-р сарын 9-нд Женев хотноо эхэлж, одоо үйлчилж байгаа гэрээний хугацаа дуустал, 12-р сарын 5 хүртэл үргэлжилнэ. Яриа хэлэлцээнд маргаантай асуудал байгааг шинжээчид тэмдэглэв. Тухайлбал ирээдүйн гэрээг мөрдөхөд хяналт тавих асуудлыг хэлэлцэж байна. Барак Обама оны эцэст “дорвитой” гэрээ байгуулж, үлдсэн маргаантай асуудлыг шийдэхийн тулд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевтэй Сингапурт болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтаар уулзахыг тэсч ядан хүлээж байгаа тухай Женев дахь америкийн төлөөлөгчдийн гишүүн тэмдэглэж байна. Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар 11-р сарын 15-нд уулзах ёстой.