Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн хамгийн хурц асуудлыг шийдэхэд ямагт идэвхтэй оролцохыг эрмэлзэж байсан. Орос улс цаашид ч Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засгийн Хамтын ажиллагааны Байгууллагын /АНЭХБ/-ын гишүүн орнуудын найдвартай, хариуцлагатай түнш байх бодолтой байна. Сингапурт бүс нутгийн эдийн засгийн удирдагчдын уулзалт болохын өмнө Орос улсын ерөнхийлөгч Д.Медвевийн нийтэлсэн “АНЭХБ: тогтвортой, аюулгүй, цэцэглэн хөгжиж байгаа нийгмийн замд” нийтлэлд энэ тухай дурджээ. Орос улсын ерөнхийлөгч форумын 20 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, форумын үйл ажиллагааны дүнг гарган, хэтийн зорилтыг тодорхойлсон юм. АНЭХБ байгуулагдсан цагаасаа 20 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг, бодлогын бие даасан, нэн чухал хүчин зүйл болжээ. Энэ байгууллага улс бүрийн байр суурийг хүндэлж, нээлттэй яриа хэлэлцээ хийхийг чармайж, Форумд оролцогчдын нийгэм-эдийн засгийн системийн ялгааг хүлээн зөвшөөрөх зарчимд тулгуурлан хамтран ажилласны дүнд амжилтанд хүрсэн гэж Д.Медведев үзэж байна. АНЭХБ энэ алхамыг уялдуулснаар хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлж, олон улсын болон бүс нутгийн худалдааны асуудлыг шийдэхэд бодитой дэмжлэг үзүүлж байна. Дэлхийг хамарсан хямарлын үед энэ илт мэдэгдэж байсан гэж Д.Медведев хэллээ. Улс бүр тэргүүн зэргийн зорилт, дотоод боломжинд түшиглэн хямарлын сөрөг үзэгдлийн эсрэг тэмцэж байна. АНЭХБ-ын механизм орчин үеийн сорилд хамтарсан хариулт хайх боломж олгож байна. Эдийн засаг, аюулгүй байдал, нийгэм хамгааллын ерөнхий асуудлыг шийдэхэд тэгш эрхтэй ажиллах нь АНЭХБ-ын амжилтын үндэс гэдэгт Д.Медведев итгэлтэй байна. Орос улс 1998 онд тус байгуулагад элссэнээр Ази Номхон далайн бүс нутгийн хөрш орнуудтай хамтран ажиллах баялаг туршлага хуримтлуулсан билээ. Орос улсын ерөнхийлөгч Сибирь, Алс Дорнодыг бүс нутгийн интеграцчлалд шууд татан оролцуулах сонирхолтой байгаагаа нийтлэлдээ тэмдэглэсэн юм. Орос улс АНЭХБ-д хоосон гартай ирээгүй. Орос улсад санал болгох зүйл бий. Нефть, хий болон бусад ашигт малтмалын баялаг нөөцөөс гадна улс орны эрдэм шинжилгээ-технологи, үйлдвэрлэлийн болон оюуны потенциал юм. Ялангуяа тус улсын зүүн бүс нутгийн потенциал болно. Орос улсад 2012 онд нэр хүндтэй хирнээ хариуцлагатай, энэ Форумыг даргалах олон үүрэгтэй даалгавар өгсөн. Дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байна. Владивосток хотноо болох АНЭХБ-ын дээд хэмжээний уулзалт үр нөлөөтэй, дээд түвшинд болно гэдгийг Д.Медведев өөрийн зүгээс баталж байна. Сингапурт болох АНЭХБ-ын энэ удаагийн уулзалтаар санхүүгийн хямарал давтагдахаас дэлхийн эдийн засгийг хамгаалах арга хэмжээг хэлэлцэнэ. Дэлхий ертөнц эдийн засгийн бэрхшээлийн зурвасаас хараахан гараагүй байгаа ч, илүү алсын хараатай, хямарлын дараах үед АНЭХБ-ын эдийн засгийг хөгжлийн оновчтой загварыг судлах хэрэгтэй гэсэн байр суурийг Д.Медведев дэмжиж байна. Дэлхийн худалдаанд дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах бодлогын талаарх бүс нутгийн ихэнх орны байр суурьтай тэр санал нэг байна. Төрийн дэмжлэгийн энэ хэлбэр зорилготой, хязгаарлагдмал хугацаанд хэрэгжүүлэхээр тооцсон байх ёстой. Мэдээж хэрэг улс бүрийн хувьд үйлдвэрлэгчдээ дэмжих нь тэргүүн зэргийн зорилт байна. Ашиг багатай байгууллагад хүлэмжийн нөхцөл бүрдүүлж буй дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах хэтэрсэн хориг саад нь чөлөөт өрсөлдөөнийг зарчимд харшилж байна. Эдийн засгийн өсөлт зөвхөн тогтвортой төдийгүй бүх талыг хамарсан байх ёстой гэсэн байр суурийг Д.Медведев АНЭХБ-ын бусад удирдагчдын адилаар дэмжиж байна. Хөгжил бүх улс, аж ахуйн бүх салбарыг хамарч, үр шимийг нь бүх гишүүн орон ашиглахын төлөө хичээх хэрэгтэй. Орос улс АНЭХБ-тай янз бүрийн төлөвлөгөөтэй, харилцан ашигтай хамтран ажиллахад нээлттэй байгааг ерөнхийлөгч үүнтэй холбогдуулан тэмдэглэсэн юм.