Ираны эсрэг авсан америкийн хориг арга хэмжээг жилээр сунгалаа. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама холбогдох шийдвэр гаргажээ. Гучин жилийн тэртээ тэр үеийн ерөнхийлөгч Картерийн Ираны эсрэг зарласан “онц байдлын” үйлчлэх хугацааг дахин нэг жилээр сунгах зарлигт АНУ-ын ерөнхийлөгч пүрэв гаригт гарын үсэг зурав. Иранд үүссэн нөхцөл байдлаас АНУ-ын гадаад бодлого, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд заналхийлснээс онц байдал зарласан 1979 оны 11-р сарын 14-ий 12170 дугаартай гүйцэтгэх зарлигийг хүчинтэй хэвээр үлдэхээр шийдсэн тухай засаг захиргааны тэргүүн Конгресст илгээсэн холбогдох мэдэгдэлд дурджээ.