Дэлхийд яваандаа дангаараа үл зонхилох, харилцан солилцох нөөцийн хэд хэдэн валют бий болж магадгүй. ОУВС-ийн бүлэг шинжээчдийн бэлтгэсэн задлан шинжилсэн шинэ илтгэлд үүнийг баталжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар хэтдээ америк доллартой юуны түрүүнд евро, хожим японы иен, дараа нь хятадын юань өрсөлдөнө. Илтгэл зөвлөх шинжтэй биш бөгөөд дэлхийн санхүүг урьдчилан таамаглаж, тогтвортой байдлыг дээшлүүлэх зорилгод эдийн засгийн бодлого боловсруулагчид санаа авах хувилбаруудыг тооцжээ. Дэлхийн эдийн засаг америк долларт тулгуурлаж байгаа нь Вашингтонд гайхмаар их давуу тал олгож байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Америкийн хөрөнгө үндсэндээ гадаад валютаар, харин АНУ-ын үүрэг бараг бүхэлдээ доллароор байгаа нь долларын ханш сүүлийн хэдэн жил аажмаар буурч, хямарлын өмнө АНУ-ын капитал 1 триллион гаруй доллароор нэмэгдсэн тухай тэд энэ асуудлаарх сүүлийн үеийн судалгаанаас иш татан тэмдэглэв.