Москва хотноо Японы 43 дахь кино наадам нээгдлээ. Москва хотынхон энэ наадамд хамгийн дуртай. Наадам эхлэхээс долоо хоногийн өмнө киноны тасалбар бүгд борложээ. Японы найруулагчдын бүтээсэн 6 шинэ кино энэ жилийн хөтөлбөрт багтсан байна. Найруулагч Такаси Ямазакийн “Гуравдугаар гудамж-2-т ямагт нар шингэж байдаг” кино наадмын салхийг хагалж, уур амьсгалыг бүрдүүллээ. Кинонд Токиогийн нэгэн гудамжны оршин суугчдад тохиож буй хэд хэдэн түүхийг өгүүлнэ. Наадмыг Японоос Орос улсад суугаа элчин сайдын яам, Японы сан зохион байгуулж байна.