Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум үр нөлөөтэй болно гэдэгт итгэлтэй байна. Форумын үеэр хямарлын эсрэг арга хэмжээ, дэлхийн санхүүгийн системийг шинэчлэх асуудал, хямарлын дараа эдийн засгийг хөгжүүлэх, корпорацийн нийгмийн хариуцлагын үзэл баримтлалыг хэлэлцэнэ. Сингапурт 11-р сарын 14-15-нд болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АНЭХБ/ дээд хэмжээний уулзалт бүс нутгийн харилцааг бэхжүүлж, тогтвортой хөгжүүлэхэд чиглэжээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев “Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага: тогтвортой, аюулгүй, хөгжин цэцэглэж байгаа нийгмийн замд” нийтлэлдээ, Орос улс Ази Номхон далайн бүс нутагт янз бүрийн төлөвлөгөөтэй, харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн бөгөөд 2012 онд Владивосток хотод болох АНЭХБ-ын дээд хэмжээний уулзалтыг үр нөлөөтэй, дээд түвшинд зохион байгуулахад бүхнийг хийнэ гэж тэмдэглэв.