Оросын гарамгай зохиолчдын нэг А.П.Чеховын 150 жилийн ойг ирэх жил тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан “Сочи хотод Чеховын өдрүүд” наадмыг Оросын хар тэнгисийн хотод өнөөдөр нээлээ. Чеховын уран бүтээлийг шүтэн бишрэгчид долоо хоногийн турш түүний зохиолын баатаруудын эд зүйлийн ертөнцөд умбана. Үзэсгэлэн орон нутгийн театрт гарна. Театрын наадмын үеэр Оросын олон хотын уран бүтээлчид жүжиг тоглох юм.