Европын Холбооны оронд худалдах бүх автомашинд ойрын үед онгоцонд байдаг хар хайрцаг суурилуулна. Одоогоор Европын Холбоо машины хөдөлгөөний үеэр үндсэн 20 үзүүлэлтийг тэмдэглэх чадалтай төхөөрөг боловсруулсан шинжээчдийн илтгэлийг судалж байна. Тухайлбал хурд, хөдөлгөөний траектори, жолооч тормоз авсан, галын дохиолол зэрэг юм. Цагдаа, даатгалын компани энэ мэдээллийг ашиглана. Тэгэхлээр нарийвчилсан мэдээлэлд тулгуурлан зам тээврийн осолд буруутай этгээдийг тогтооно. Автомашины “хар хайрцаг”-аас цагдаагийн ажилтнууд хурд хэтрүүлсэн эсэх, зам тээврийн бусад зөрчлийн талаарх мэдээлэл авна.