Афганистанд хэрэгжүүлэх стратегийг тойрсон маргаан АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаанд ид өрнөж байна. Кабулд суугаа америкийн элчин сайд Карл Айкенберри энэ улсад америкийн цэргийн тоог дорвитой нэмэх Вашингтоны байр суурьтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ. Афганистаны Аюулаас хамгаалах хүчин нөхцөл байдлыг хяналтандаа авах шаардлагатай энэ үед цэргийн тоог нэмснээр тус улсын засгийн газар АНУ-ын дэмжлэгээс улам их хамааралтай болно гэж дипломатч үзэж байна. Одоогоор америкийн 70 мянга орчим цэрэг Афганистанд байна. Барак Обамын засаг захиргаа нэмж 20-40 мянган цэрэг тийш илгээхээр төлөвлөж байна.