Орос улсад 21-р зуунд ардчиллын үнэт зүйлд тулгуурласан “бүх талын шинэчлэл шаардлагатай байна” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Холбооны хуралд жил бүр танилцуулдаг илгээлтдээ энэ тухай дурджээ. Оросын өнөө үе Орос улсыг соёл иргэншлийн илүү өндөр түвшинд аваачих цаг болсон гэж тэр хэлэв. Орос улс өмнөх үеийн нефть хийн салбар, цөмийн зэвсэг, аж үйлдвэрийн дэд бүтцийн салбарт бүтээсэн бүхэнд дулдуйдан хөгжих аргагүй гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Орос улсын эдийн засгийг шинэчлэх тухай асуудал нь оршин амьдрах тухай бөгөөд үүнийг хойш тавьж болохгүй гэж Д.Медведев тэмдэглэв. Холбооны хуралд танилцуулах илгээлтийг бэлтгэхэд болсон олон нийтийн хэлэлцүүлэгт оролцсон оросын бүх ард түмэнд төрийн тэргүүн талархажээ. Олон санал, захидал хүлээж авч, янз бүрийн мэргэжил, улс төрийн үзэл бодолтой хүмүүстэй ярьж хөөрсөн гэж Д.Медведев хэллээ. Илгээлтээ бэлтгэхдээ иргэдийн олон санал, байр суурийг харгалзсаныг ерөнхийлөгч тэмдэглэв. “Өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн ойлголт биднийг нэгтгэж байна” гэж Д.Медведев тодрууллаа. Бидний үр хүүхэд, ач зээ нарын үед Орос улс ямар байх нь үүнээс хамаарч байна гэж тэр хэллээ.