Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 19 орны Гадаад хэргийн болон Худалдааны сайд нар худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчилж, бүс нутгийн интергацчлалыг дэмжихээр тохиролцлоо. Сингапурт хоёр өдөр болсон зөвлөлгөөний төгсгөлд тэд ийнхүү мэдэгдэв. Ази Номхон далайн бүс нутагт эдийн засгийн өсөлтийг дэмжиж, үүний тулд тус байгууллагын бүх гишүүн бүх оронд ижил нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байна. Олон улсын худалдаанд дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах арга хэмжээ авахуулахгүй байх тухай уулзалтад оролцогчид тэмдэглэв. Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай бизнес хийх үйл явцыг хөнгөвчлөх үзэл баримтлалыг дэмжлээ. Тухайлбал гаалийн журам, өөрийн зүгээс нэмэлт арга хэмжээ боловсруулж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина сайд нарын хурлын төгсгөлд энэ тухай мэдэгдсэн юм. Сингапурт болж байгаа сайд нарын уулзалтаар хэлэлцсэн үзэл баримтлал “Хил дээр, хил хооронд, хилийн цаана” бизнесийн үйл явцыг хөнгөвчлөх ёстой гэдгээс урган гарч байна гэж Набиуллина тодруулав. Энэ нь оросын үндэсний тэргүүн зэргийн зорилтод нийцэж буй нэн чухал зорилт хэмээн тэр үзэж байна.