0Кавказын аюулгүй байдал, тогтвортой байдлын асуудлаарх ээлжит зөвлөлгөөн Женев хотноо дуусч байна. Зөвлөлгөөнд оролцогчид практик хэд хэдэн асуудлаар ахиц гаргалаа. Орос улсын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин хэлэлцүүлгийг ийнхүү үнэллээ. Байлдааны ажиллагаанаас урьдчилан сэргийлж, хариу үйлдэл үзүүлэх механизмын үйлчлэлтэй холбоотой асуудлыг тэрээр жишээ болгон иш татав. Энэ механизм үйлчилж, сонирхогч бүх тал үүнд оролцож байна гэж Карасин хэлэв. Хүч үл хэрэглэх асуудлаар ширүүн хэлэлцүүлэг болж, талууд бүх асуудлаар санал нийлээгүй болохыг Оросын дипломатч хүлээн зөвшөөрлөө. Гүрж Абхаз болон Гүрж Өмнөд Осетийн хооронд хүч үл хэрэглэх тухай хоёр гэрээ байгуулахыг Орос улс урьдын адил шаардаж байна. Женевийн 9 дэх хэлэлцүүлэг 1-р сарын 28-нд болно.