Орос улсын ерөнхий сайд В.Путин дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн эхний 3 байрт багтаж байна. Америкийн ажил хэргийн “Форбс” сэтгүүлд энэ тухай нийтэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ жагсаалтыг тэргүүлж байна. БНХАУ-ын дарга Ху Зиньтао хоёрдугаар байрт байна. Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони 12, Германы канцлер Ангела Меркель 15-р байрт орж байна. “Эппл” корпорацийн тэргүүн Стив Жобс, FIFA-ийн ерөнхийлөгч Йозефа Блаттер, хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок нар энэ жагсаалтад мөн багтжээ. Тэднийг хэд хэдэн шалгуураар жагсаалтад оруулсан байна. Тухайн хүний нөлөөнд автсан хүмүүсийн тоо, мөн снхүүгийн хөрөнгийн хэмжээг анхааралдаа авчээ. Мөн үүнээс гадна нэр дэвшигчийн амьдралын янз бүрийн салбарт нөлөөлөх чадварыг харгалзсан юм.