АНУ, Орос улс Стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлаж, хорогдуулах тухай шинэ гэрээний /СДЗ-1/ тухайд тодорхой санал зөрөлдөөнтэй байна. Тэд энэ асуудлаар “идэвхтэй яриа хэлэлцээ” хийж байгаа. Цагаан ордны Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Майк Хаммер лхагва гаригт ийнхүү мэдэгдэв. Санал зөрөлдөж байгаа асуудлыг тэр тодруулсангүй. Ямар ч яриа хэлэлцээнд талууд идэвхтэй яриа хэлэлцээ хийж, санал зөрөлдөөнөө зохицуулахаар ажиллаж байна гэж Хаммер хэллээ. Хоёр орны харилцаа үр бүтээлтэй байна. Цаашид ахиц гаргахын тулд ажиллах бодолтой байна гэж тэр нэмж хэллээ.