Иранд С-300 зенит пуужин нийлүүлэх асуудал Орос улс Саудын Аравиаас зэвсэг, цэргийн техник худалдан авахтай холбоогүй. Цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Холбооны албаны дэд захирал Константин Бирюлин энэ тухай мэдэгдэв. Москва Ирантай байгуулах гэрээний оронд Саудын Аравитай үүнтэй ижил гэрээ байгуулах бодолтой байгаа тухай мэдээллийг тэрээр цуу яриа хэмээн мэдэгдэж, Орос улс хэзээ ч нэг улсыг хохироож нөөгөө улсад цэргийн техник нийлүүлж байгаагүй тухай нэмж хэлэв. Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэх хамгаалах системийн бүрэлдэхүүнийг байрлуулхаас АНУ татгалзсанд Орос улс хариу талархан Иранд С-300 зенит пуужин нийлүүлэхээс татгалзах бодолтой байгаа тухай асуудал дэвшүүлэх нь зохисгүй хэмээн Бирюлин хэллээ. Иранд С-300 зенит пуужин нийлүүлэх асуудал хэлэлэцэх хэргийн төлөвлөгөөнд байгааг тэр тэмдэглэв.