0Алтайн хязгаарт худалдаачны байшингаас 19-р зууны 500 орчим мөнгө, зэс зоос илрүүлжээ. Зменигорск хотод хулдааны төв барих газар нүх ухаж байсан барилгачид хуучны зоос илрүүлжээ. Зоосыг 3 орчим метрийн гүнд нуусан байсан гэж барилгын ажлын удирдагч Игорь Островский ярьж байна. Олз олсон сургаар ажилчид тэнд овоорсон байна. Эцэст нь 500 зоосноос хоёр атга зэс зоос үлджээ. Зоосыг буцааж авсан байна. Зоос 19-р зууны эхэн үеээс дунд үед хамаарна гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Игорь Островский энэ зоосыг Змеиногорскийн түүх-соёлын төвд шалгуулахаар өгчээ. Шинжилгээний дараа зоосны заримыг орон нутгийг музейд өгнө.