Европын зөвлөлийн ерөнхийлөгч, Европын Холбооны гадаад хэрэг болон аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч зэрэг алба хаших хүмүүсийг тодруулах Европын Холбооны онц дээд хэмжээний уулзалт 11-р сарын 19-нд Брюссель хотноо болно. Европын Холбоог даргалж байгаа Шведийн төлөөлөгчийн өнөөдөр мэдээлснээр ажил хэргийн зоогийн үеэр Европын Холбооны шинэ албан тушаалд нэр дэвшигчдийг тодруулна. Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэр, Бельгийн ерөнхий сайд асан Херман Ван Ромпей, Люксембургийн засгийн газрын тэргүүн Жан Клод Юнкер нар Европын Холбооны анхны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших магадлал өндөр хэмээн улс төр судлаачид үзэж байна. Лиссабоны гэрээгээр Европын Холбооны удирдах албан тушаал 12-р сарын 1-нд хүчин төгөлдөх болох юм.