Женев хотноо Өвөркавказийн аюулгүй байдлын асуудлаарх 8 дахь хэлэлцүүлэг эхэллээ. НҮБ, Европын Холбоо, Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ивээлд болж байгаа зөвлөлгөөнд Орос, Гүрж, Абхаз, Өмнөд Осет, АНУ-ын төлөөлөгчид оролцож байна. Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Ажлын хоёр бүлэг аюулгүй байдал, хүмүүнлэгийн сэдвийг хэлэлцэнэ. Женев хотноо 9-р сард танилцуулсан хүч үл хэрэглэх тухай албан бус баримт бичгийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Тэр үед долоо дахь удаагийн хэлэлцүүлгээр ажлын хэсгийн дарга нар 11-р сард баримт бичгийг боловсруулж дуусгахаар тохиролцсон юм. Гүрж 2008 оны 8-р сард Өмнөд Осетид халдасны дараа Орос, Францын ерөнхийлөгч нарын тохиролцоонд тулгуурлан тухайн оны 10-р сараас Женевийн уулзалтыг зохион байгуулж байна. Тэр үеийн үйл явдлын шалтгааныг мөрдөн шалгах олон улсын комиссийн илтгэл нийтлэгдсэний дараа энэ удаагийн уулзалт анх удаа болж байна.