Оросын дуу хоолой радиогоос ярьж байна. Япон, Орос улсын эдийн засгийн боломж нь хоёр талын худалдаа, өргөн хүрээтэй хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс болж байна. Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөөлөгч Юзи Муранага энэ тухай Ниигатад болж байгаа эрчим хүч, экологийн асуудлаарх орос-японы форумын үеэр ийнхүү мэдэгдэв. Манай тоймч Александр Редченко тайлбарлахдаа,  Японы яамны мэдээгээр өнгөрсөн жил Орос ултай хийж байгаа худалдааны хэмжээ 30 тэрбум долларт хүрчээ. Хоёр орны бараа эргэлт Япон улс Их Британи, Франц улстай хийж байгаа худалдааны хэмжээтэй дүйцэж, Энэтхэг, Вьетнамтай хийж байгаа худалдааны үзүүлэлтээс давсан байна. Орос, Япон улсын эдийн засгийн асар их бололцоог харгалзавал дараагийн жилүүдэд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит ирээдүй байна гэж Юзи Муранага хэллээ. Хоёр тал эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсийг тавьсан. Орос улс нефть, байгалийн хийн баялаг нөөцтэй. Хоёр орон газар зүйн хувьд ойр дөт, Япон улс Ойрх Дорнодын нефтийн хамаарлыг бууруулахыг зорьж байгаа зэрэг нь чухал хүчин зүйл болж байна. Орос улс Дорно Сибирь, Алс Дорнодыг хөгжүүлж, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байна. Үүний зэрэгцээ хоёр орон атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулж байна. Орос улсын Засгийн газрын тэргүүн В.Путин 5-р сард Японд айлчлах үеэр холбогдох гэрээнд гарын үсэг зурсныг сануулъяа. Гэрээнд түлшнээс өгсүүлээд атомын машин бүтээх хүртэл атомын эрчим хүчний бүх гинжийг тусгасан байна. Хэд хэдэн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Баяжуулсан ураныг Японы зах зээлд нийлүүлэх, ураныг дахин боловсруулах, Орос улс болон гурав дахь орны нутаг дэвсгэрт байгалийн ураныг хамтран тандан судалж, олборлох юм. Японы нутаг дэвсгэрт бага түвшинд баяжуулсан уран буюу Орос улсаас нийлүүлж байгаа цөмийн түлшний баталгаатай нөөц байгуулахыг Оросын тал санал болгож байгаа юм. Японы засгийн газрын нөөц байгуулах санаачилгатай энэ бүрэн нийцэж байна. Орос улсын атомын эрчим хүчний Улсын агентлагийн тэргүүн Сергей Кириенкогийн үзэж байгаагаар хоёр орон энэ чиглэлээр маш үр дүнтэй түншилж байна. Юуны түрүүнд японы атомын цахилгаан станцад бага түвшинд баяжуулсан ураныг японы зах зээлд нийлүүлнэ гэж Сергей Кириенко ярьж байна. Энэ их хэмжээтэй. Гэрээг 10 жилийн урьд бэлтгэсний харгалзавал энэ хэмжээ хэдэн тэрбум доллароор тоологдоно. 2014 онд Орос улс японы атомын цахилгаан станцын ураны хэрэгцээний 25 орчим хувийг хангана. Ниигате хотод болж байгаа Орос-японы форумд “Сахалин-1” болон “Сахалин-2” төслийг амжилттай хамтын ажиллагааны жишээ болгон иш татлаа. Сибирьт нефть, хийн шинэ орд газар боловсруулахад оролцох хүсэлтэй японы компанийн тоо нэмэгдэж байна. Мөн Оросын Дорно Сибирь, Алс Дорнодод хийн хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх сонирхолтой японы компани ч мөн их байна.