Дэлхийн санхүүгийн хямарал, эдийн засгийн хөгжлийн шинэ загвар боловсруулах асуудал өнөөдөр Сингапурт сайд нарын түвшинд нээгдсэн Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын зөвлөлгөөний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оржээ. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөлгөөнөөр бүс нутгийн эдийн засгийн интеграцчилалыг түргэсгэх, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийн ирээдүйн арга замыг хэлэлцэнэ. Гадаад хэргийн болон худалдааны сайд нар Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын нутаг дэвсгэр, улс орнуудын удирдлагын албан бус дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг дуусгалаа. Энэ форум 11-р сарын 14-15-нд Сингапурт болох бөгөөд үүнд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нар оролцоно.