Орос-японы атомын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, нэлээд ирээдүйтэй байна. Японы Эдийн засгийн дэд сайд Юзи Муранага өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Орос улс цөмийн түлш үйлдвэрлэх ихээхэн боломж, туршлагатай төдийгүй энэ салбарт дэлхийд тэргүүлдэг гэж Эрчим хүч, экологийн асуудлаарх Токиод болсон симпозиумын үеэр тэр ийнхүү хэлэв. Япон улс энэ салбарт шинэ технологи эзэмшдэг, атомын эрчим хүчийг өргөн хэрэглэж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Муранагийн хэлснээр энэ нь харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэх нэмэлт нөхцөл болно.