0ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Улсын хилийн комиссийн хуралд оролцлоо. Хил орчмын нутаг дэвсгэрт цагаачдын урсгал их, хууль бус наймаа, зэвсэг, мансууруулах бодисын хууль бус худалдаа ихсэж байна. Энэ сөрөг үзэгдэлтэй зөвхөн хүчний арга хэрэгслээр тэмцэхэд үр нөлөөгүй хэмээн В.Путин тэмдэглэв. Юуны түрүүнд суурингуудын аж байдал, хүн амын сайн сайхан байдлыг дээшлүүлэх хэрэгтэй гэж ерөнхий сайд тэмдэглэв. Эдгээр бүс нутагт улс хооронд соёлын болон хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх, ажил хэргийн идэвхийг дээшлүүлэхэд таатай нутаг дэвсгэр байна гэж Засгийн газрын тэргүүн үзэж байна. Бүс нутгийн засаг захиргаа гадаадынхны оролцоотой төслийг сонгоход анхааралтай хандах ёстой. Орос улсад тэргүүн зэргийн технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл бий болгоход чиглэсэн санаачилгад илүү анхаарал хандуулах хэрэгтэй.