Хүн бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн сахивал томуугийн тахал тэр дундаа А/Н1N1 вирусыг долоо хоногт даван туулах боломжтой. Орос улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко энэ тухай мэдэгдэв. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эмч нарын зөвлөлгөөг дагаж, амны хаалт зүүж, ялангуяа хүүхдийг хамгаалахыг хичээх хэрэгтэй. Тэгвэл халдварын аюул тийм их биш байна хэмээн тэр үзэж байна. Шинэ томуугийн вирусын генетикийн бүтэц эрс өөрчлөгдөж, хортой шинж чанартай болоогүй гэж оросын эмч нар үзэж байгаа тухай Онищенко нэмж хэлэв. А/Н1N1 вирусээр өвчилж, нас барсан оросын иргэдийг шинжлэхэд вирус “онцгой мутацгүй” болохыг тогтоосон гэж тэр хэлэв. Онищенко тахлын томуугийн ямар нэг тодорхойлолтыг эсрэг байгаагаа илэрхийллээ. Түүний хэлснээр гахайн, нохойн, шувууны томуу гэж байхгүй гэнэ. Мөн 30-40 тутамд шинэ вирус бий болдгийг тэр санууллаа. Энэ вирус хамгийн сүүлчийнх нь биш аж.