2010 онд цэргийн хууль дүрмийг бэхжүүлэхэд Оросын зэвсэгт хүчинд Цэргийн цагдаагийн байгууллага байгуулахаар төлөвлөж байна. Таван мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй ийм байгууллага байгуулах гэж байгаа тухай Оросын цэргийн яам “Интерфакс” агентлагт уламжиллаа. Өнөөгийн байдлаар цэргийн цагдаа АНУ, Герман, Франц, Их Британи, Хятад зэрэг дэлхийн 40 армид байна. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Казахстан, Армени, Азербайжан, Гүрж, Украин, мөн Балтын тэнгис орчмын орнуудын армид ийм байгууллага байдаг.