АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхийн хугацаандаа 1945 онд америкийн цөмийн бөмбөг хаясан Японы Хирошима, Нагасаки хотод очих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Японд энэ баасан, бямба гаригт албан ёсоор айлчлах үеэр дээрх хотуудад очиж амжихгүй хэмээн тэрээр японы Эн-Эйч-Кей телевизд өнөөдөр өгсөн ярилцлагадаа дурдав. Хирошима, Нагасаки хотод цөмийн бөмбөг хаях үеэр 200 мянга гаруй хүн амь насаа алдсан билээ. АНУ-ын ерөнхийлөгчдөөс хэн нь ч энэ хотод очиж байгаагүй юм. Ерөнхийлөгч асан Жимми Картер бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа Хирошимад очиж байжээ.