БНАСАУ болон Өмнөд Солонгосын хооронд зэвсэгт мөргөлдөөн сүүлийн 7 жилд анх удаа Шар тэнгист өнөөдөр боллоо. Умард Солонгосын цэргийн хөлөг онгоц хоёр Солонгосын хооронд тэнгисийн хил болдог хойд хилийн шугамыг зөрчсөний дараа зэвсэгт мөргөлдөөн болжээ. Хилчид сэрэмжлүүлэх гал нээсний дараа буудалцаан болсон байна. Өмнөд Солонгосын батлан хамгаалахын мэдээгээр Умард Солонгосын хөлөг нэлээд сүйджээ. Умард Солонгосын хөлөг хариу гал нээсэн ч, Өмнөд Солонгосын хөлгийг оноогүй байна. Пхеньян болсон хэрэг явдалд уучлалт хүсэхийг Сөүлээс шаарджээ. БНАСАУ болон БНСУ-ын Шар тэнгис дэх хилийг 1950-1953 онд Солонгосын дайны дараа америкийн генералууд нэг талын шийдвэрээр тогтоосон ч, Пхеньян үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Үүний улмаас тэнд нэг бус удаа зэвсэгт мөргөлдөөн гарч байжээ. 2002 онд гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр Өмнөд Солонгосын цэргийн албан хаагч амь насаа алдсан юм.