Берлины хана нурсны 20 жилийн ойг тохиолдуулан Германд дэлхийн тэргүүлэх удирдагчдын оролцсон ёслол дэлхий дахиныг зааглаж байгаа чиг шугамыг даван туулах шаардлагатай болохыг харууллаа.  1960-аад оны эхэнд “хүйтэн дайны” ид үед барьсан хана Герман төдийгүй Европыг бүхэлд нь зааглаж байв. Энэ хана 30 орчим жилийн турш үзэл сурталын болон цэргийн сөргөлдөөний бэлэг тэмдэг байсан. ЗХУ-д хүчирхэгжиж байсан өөрчлөлт шинэчлэлтийн дүнд 1989 онд энэ ханыг нураахаар бэлтгэсэн юм. Дэлхий дахинд нээлттэй болсон ардчилсан Орос улсын гадаад бодлогын стратеги байгаагүй бол Германыг тайван замаар нэгтгэх аргагүй байсан. Урьд хана байсан Бранденбургийн хаалганд даваа гаригт энэ тухай хэллээ. Орос, Герман улс 20 жилийн тэртээ олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгээр харилцан ойлголцож, хамтран ажилласны дүнд дээрх бэрх асуудлыг шийдэж, үлгэр дууриалал болсон. Тэгэхэд Европ болоод дэлхийд сөргөлдөөнийг даван туулах зам нээлттэй болжээ хэмээн олон хүн бодож байсан. Харамсалтай нь энэ тийм биш байлаа. Учир нь бие даасан улс орны хомхой сэтгэл, муу санаа үүнийг тасалдуулсан юм. 1980 болон 1990-ээд онд ЗХУ-ын удирдагч Михаил Горбачевт Европ тивийн аюулгүй байдлын тэнцвэрийг алдагдуулахгүй хэмээн амлаж байсан өрнөдийн орнууд хэлсэндээ хүрсэнгүй. Герман нэгдэсний дараа НАТО зүүн зүгт тэлж, Умард Атлантын эвслийн цэргийн бааз Оросын хилд дөхөж ирсэн. Энгийн үгээр ийм шинэ нөхцөлд Орос улс Умард Атлантын эвслийн үйлдлийг сөрж, хариулах шаардлагатай болсон. НАТО-ийн энэ үйлдэл европ болон дэлхийд энх тайван тогтооход нөлөөлсөн үү? Эргэлзээтэй. Тиймээс шударга дэлхий ертөнцийг цогцлуулах асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байсаар байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Берлинд болсон ёслолын үеэр үг хэлэхдээ энэ тухай сануулсан юм.  Олон туйлт шинэ ертөнцөд шилжих нь Европ болон дэлхийн ихэнх улс оронд нэн чухал билээ. Нэгдсэн хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь бүгдэд чухал байна. Дэлхий ертөнц эдийн засгийн, бүс нутгийн хамгийн хүнд аюул заналд хариулсаар байна. Бид хамтдаа терроризм, гэмт хэргийн эсрэг тэмцэж байна. Урьд биднийг зааглаж байсан бүх саад тотгороос бид татгалзсан гэж найдаж байна. Өнөөдөр бид та бүхэнтэй энэ хэлэлцэх хэргийн төлөвлөгөө, манай үр хүүхэд, тэдний ирээдүй, нийт европын төлөө хөдөлмөрлөхийг хүсч байна гэж ОХУ-ын цугласан олонд хандан тэмдэглэсэн юм. Берлины ханаар зааглаагүй Европ 20 жил болж байна. Энэ түүхээс сургамж авах дорвитой шалтаг билээ. Үүний нэг нь бүх ард түмний аюулгүй байдалд хор хохирол учруулж, европ тивд заагласан чиг шугамыг хадгалах явдал юм. Нөгөө нь Орос улсын уриалж байгаачлан бүх улс орны ашиг сонирхолыг харгалзан Атлантаас Урал хүртэл европын аюулгүй байдлыг хангах шинэ бүтэц байгуулах явдал билээ.