Байконур сансрын буудлаас өөнөөдөр “Хайгуул” оросын шинэ модуль /МИМ-2 бага оврын судалгааны модуль/ Олон улсын сансрын буудлыг зорилоо. Энэ модуль олон улсын сансрын станц дахь оросын хэсгийг өргөжүүлнэ. Москва орчмын нислэгийг удирдах төвийн мэдээлснээр уг модульд тоот тооцоолон бодох шинэ систем, эрдэм шинжилгээний аппаратанд нисэгчийн пульт суурилуулжээ. Модуль 870 кг ачаа, эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж багтах 3 шоо метр зайтай. МИМ-2 олон функцтэй модуль эрдэм шинжилгээний судалгааг нэмээд зогсохгүй тээврийн хөлөг хүлээж авах оросын хэсгийн боломжийг ихэсгэнэ. Үүнийг залгаснаар олон улсын сансрын станцад залгах бас нэг зангилаа бий болж байна. Цаашид шинэ модулийн нүхээр сансрын нисэгчид хөлгийн гадна задгай сансарт гарах боломжтой.