Японы Ниигата хотод өнөөдөр эрчим хүч, экологийн асуудлаарх орос-японы форум нээгдлээ. Хоёр өдөр үргэлжлэх форумын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний дагуу хөрш хоёр орны энэ салбар дахь практик хамтын ажиллагааны ирээдүйг хэлэлцэнэ. Тухайлбал нефть, байгалийн хий төдийгүй нүүрсний орд газрыг боловсруулах, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх шинэ төлөвлөгөөг хэлэлцэнэ. Форум Оросын Сибирь, Алс Дорнодын эрчим хүчний нөөцийн орд газрыг эзэмшихэд түлхэц болж, хоёр орны бүс нутгуудад өнөө үед тулгарч байгаа эдийн засгийн асуудлыг шийдэхэд дэмжлэг болно.